Нийслэлийн удирдлага "Энканто" хотхон орчмын гудамж талбайн нөхцөл байдалтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-20 10:23:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр өглөө нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд, "Энканто" хотхон орчмын орон сууц, гудамж талбайн байдалтай танилцлаа. 


Тэрээр иргэд, оршин суугчдын чөлөөтэй зорчиход саад болж хүндрэл үүсгэж буй, стандартын болон төлөвлөлтгүй барьсан гудамж талбайн газрыг чөлөөлөх асуудлаарх нөхцөл байдалтай танилцаж байна. Тухайн орчинд явган хүний зам байхгүй, явган хүний болон дугуйн зам байх газарт барилга барьсан, зөвшөөрөлгүй барилга барьж буй ААН-үүд газраа чөлөөлөхгүй байгаа зөрчил их байна. Энэ талаар оршин суугчдаас нийслэл болон дүүргийн удирдлага, газрын алба, холбогдох алба хаагчдад ихээхэн гомдол ирүүлжээ. 



Холбоотой мэдээ