Эрдэнэт үйлдвэрийн ажилтан Ц.Молор Монголд анх удаа суудлын машин угсарч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-17 10:49:10
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 40 жилийн түүхэн дэх бүтээн байгуулалтыг цаг хугацааны дарааллаар бичвэл, 1976 оны 6 дугаар сарын 11-нд “Эрдэнэт” уулын анхны тэсэлгээ хийж хөрсийг нь хуулж байжээ.

1977 оны нэгдүгээр сард Салхит-Эрдэнэтийн чиглэлийн төмөр замыг хугацаанаас нь өмнө дуусгав. Улмаар барилгын материал ачсан галт тэргийг ЗХУ-ын машинч В.А Зуйко анх жолоодож иржээ. 1978 оны 12 дугаар сарын 14-нд жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай “Эрдэнэт үйлдвэр”  ашиглалтад оров. 1980 оны дөрөвдүгээр сард Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэлийн радио релейний шугам ашиглалтад орсноор Монголын Үндэсний телевиз болон ЗХУ-ын ОРТ телевизийг  шууд үзэх болжээ. Харин 1981 онд жилд нэг сая 300 мянган ам.дөрвөлжин метр хивс үйлдвэрлэх хүчин чадалтай “Эрдэнэт” хивсний үйлдвэр нээлтээ хийжээ. Мөн тухайн жилд 1981 онд Засвар механикийн заводын токарьчин Ц.Молор Монголд анх удаа суудлын машин угсарчээ. 1989 оны 11-р сарын 28-нд Ардчиллын анхны чөлөөт жагсаал Эрдэнэт хотод болж байсан хэмээн Орхон аймгийн “Эрдэнэт таймс”сонин  40 жилийн түүхээ онцолсон байна.  

                                                                                                                      Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ