Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг тусгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-08-26 15:43:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалаа.

Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна гэдгийг албаны хүн мэдээлсэн юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, сэжигтэй тохиолдол илэрсэн гэх Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Шинжилгээний хариу гартал аймгийн хэмжээнд хяналт, шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос холбогдох албан байгууллагуудад үүрэг болголоо.

Холбоотой мэдээ