Сумын иргэд тохилог, шинэ орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-19 10:37:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд тодорхой бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байгаа. 

Тухайлбал Хүдэр суманд 10 ортой, хоёр давхар Эрүүл мэндийн төвийн барилгын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Эл барилга нэг тэрбум 50 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд Эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих тендерт “Иргэн Дэнзэн” ХХК шалгарч гүйцэтгэлийн ажлаа эхлээд байгаа гэнэ. Тус барилгын ажилд Хүдэр сумаас нэмэлтээр тодорхой ажлуудыг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан аж. Энэхүү хүсэлтийн дагуу морг, машины граш, төмөр дээвэр, хосолсон дулаан, халаалт, эмийн сангийн хэсгийг нэмэлтээр хийж гүйцэхээр болсон байна. Сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг тус гүйцэтгэгч компанийн зүгээс ирэх 11сараас бүрэн гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж. Энэхүү шинэ эмнэлэг ашиглалтад орсоноор Хүдэр сумын иргэд тав тухтай, тохилог орчинд үйлчилгээ авахаас гадна, эмч, ажилчдын ажлын байрны стандарт хангагдах нөхцөл бүрдэх юм байна. 

Холбоотой мэдээ