Жилд 51 тэрбум төгрөгийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-17 16:42:06

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт өрх жилдээ 51 тэрбум төгрөгийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж судалгаанд дурджээ.

Монгол Улсын ЗГХЭГ-аас Азийн хөгжлийн банктай хамтран зүүн гурван аймагт хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь төслийн хүрээнд өнгөрсөн хавар зүүн гурван аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар, МАА, газар тариалангийн зах  зээлийн хэрэглээ, эрэлт нийлүүлэлтэд судалгаа хийсэн байна. Сонирхуулахад, Дорнод аймгийн нийт 23 мянган өрх нэг жилийн хугацаанд мах 3518 тн, шингэн сүү 1.7 сая литр, боловсруулсан сүү 850 мянган литр, 5.5 сая ширхэг өндөг, 176 мянган кг бууз, 168 мянган дайвар бүтээгдэхүүн хэрэглэдэг аж. Энэ мэтчилэн аймгийнхаа ард иргэдийн МАА-н гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, цаашлаад хөрш зэргэлдээ аймгуудад нийлүүлэх нөөц боломжтойг судалгаанд онцолсон байна.

Дорнод аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад үйлдвэрлэл сайн хөгжсөн, цаашдаа газар тариалан, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм. 

Холбоотой мэдээ