Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиудын 2020-2021 оны шинэ хичээлийн жил удахгүй эхлэх гэж буйтай холбоотойгоор дотоодын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. Үүнд:
- "С.Зориг сан", Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан, жил бүрийн 9 сард зарладаг 1.8 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр. Энд нийт 60 оюутан хамрагддаг байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5 болон 12 дугаар сард зарладаг бөгөөд нийт 30 оюутан хамрагддаг. Энэ 1.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог.
- “Голомт" банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүрийн 9 дүгээр сард зарлаж, нийт 100 оюутан хамрагддаг. Энэ нь 700 мянган төгрөг олгодог юм.
- Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 11 дүгээр сард зарладаг. Нийт 40 хүртэлх тооны оюутан хамрагдах энэхүү хөтөлбөр нь 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй юм.
- “Оюу толгой” компанийн тэтгэлэг нь жил бүрийн 10 дугаар сард зарладаг бөгөөд уул уурхайн чиглэлээр амжилттай сурч байгаа оюутан залуучуудад санхүүгийн тэтгэлэг өгөх зорилготой. Үүнд 200 оюутан хамрагдана.
Т.Энхтогтох