Галыг шуурхай унтрааж, угаартсан хоёр иргэнийг эмнэлэгт хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-16 16:31:04

Нийслэл хотын урд хэсэгт байрладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Махатма Гандигийн гудамжинд байрлалтай “Corporate convention center”-т гарсан галыг  Чингэлтэй дүүргийн 10 дугаар гал унтраах ангийн албан хаагчид  бүх хүчээ дайчлан ажиллаж  унтраалаа.  

Энэ галын талаарх мэдээллийг  НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар дөнгөж сая өглөө. Түүний дурдсанаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших “Corporate convention center”-ийн өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарч байна гэх дуудлага 13:52 минутад Нийслэлийн удирдлагын шуурхай албанд ирсэн. Анхны дуудлагаар ирсэн гал унтраах анги 14:15 цагт очсон. Одоогоор галын байдал  гуравдугаар давхраас дээш цахилгааны шугамын утсыг дагасан, утаа ихтэй байна. Гал унтраах ангийнхан шуурхай ажилласны үр дүнд гэмтэж, бэртсэн хүн гараагүй. Галыг гадагш болон дотогш тархаалгүй унтрааж чадлаа. манайхныг очих үед хоёр хүн угаартсан байдалтайгаар байсныг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ