БНХАУ төрийн далбааг хамгаалах тухай хуулийг чангатгана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-11 12:37:44

БЭЭЖИН. /Xinhua/. Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 21 дүгээр чуулганы депутатууд төрийн далбааг хамгаалах тухай хуулийг чангатгах нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэж байна.


Шинэ дүрэм журам хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр бүх дунд сургуульд сурагчдыг үндэсний бэлгэдлийн түүхтэй танилцуулах аж. Түүнчлэн багш нар сурагчдыг ёс зүйд сургаж, ёс зүйн хэм хэмжигдэхүүнийг дагаж мөрдөхгүй байснаар хатуу шийтгүүлж болзошгүй гэдгийг ойлгуулах юм байна.


Үүнээс гадна төрийн далбааг эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэрэгсэл болгон ашиглахыг эрх баригчид номын сан, музей, бусад урлаг соёл, олон нийтийн байгууллагуудад үүрэг болгоно. Энэхүү шийдвэр нь шүүх, прокурорын газар, Хятадын Коммунист намын байгууллагууд зэрэг засгийн газрын байгууллагуудад мөн үйлчлэх юм. 


“Нэмэлт өөрчлөлтөд зааснаар, төрийн далбааг хэн ч урж тасдах, галдан шатаах, гутаан доромжлох эрхгүй. Дүрмийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүй бөгөөд дор хаяж 15 хоногийн хугацаанд саатуулагдана” хэмээн хууль тогтоогчдын нэг нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ