Бейрут хотод жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-07 13:06:03
twitter.com/Nyamkanmk

БЕЙРУТ. /ВВС/. Ливаны Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр нийслэл Бейрут хотод болж, жагсагчид болон тус улсын аюулаас хамгаалах хүчин хооронд мөргөлдөөн үүсжээ.


Мягмар гарагт болсон дэлбэрэлтийн талаар тайлбар авахыг хүссэн жагсагчдын эсрэг хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашигласан байна. Албаныхан уг дэлбэрэлт 2013 оноос хойш боомтын агуулахад хадгалагдаж байсан аммонийн нитратаас үүдэлтэй гэж мэдээлсэн юм.


Дэлбэрэлтэд Бейрут хотын бүх дүүргүүд өртөж, орон сууц, байшин барилга сүйдсэний зэрэгцээ 149 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн гэмтжээ. Үүнтэй холбоотойгоор Ливанд хоёр долоо хоногийн хугацаатай онцгой байдал зарлаад байгаа билээ.


Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж 16 хүнийг хорисон байна.


Холбоотой мэдээ