Түүхий нефтийн ханш өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 12:08:08

СИНГАПУР. /Reuters/. ОПЕК-ын гишүүн орнуудад олборлолт нэмэгдэж, долларын ханш чангарсан хэдий ч Нигерид нефтийн олборлолт буурч, Венесуэлд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон нь нефтийн ханш өсөхөд нөлөөлсөн байна.

“Brent” маркийн түүхий нефтийн үнэ 28 цент буюу 0.6 хувиар өсч, 48.11 долларт хүрсэн байна.

Харин нэг баррель “West Texas Intermediate” түүхий нефтийн үнэ 25 центээр өсч, 46.46 долларт хүрчээ.

Нигери, Америк тивийн орнууд болон БНХАУ-д нефтийн олборлолт буурсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ