Бейрут хотод дэлбэрэлт болсон хэргийг мөрдөн шалгах комисс байгуулахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-05 07:43:56

БЕЙРУТ. /Al Jazeera/. Бейрут хотод болсон дэлбэрэлтийн шалтгааныг судлах комисс байгуулахыг Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб хүсжээ. 


"Бейрут хотод болсон дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоож, мөрдөн шалгалтын дүнг 48 цагийн дотор гаргахын тулд бид комисс байгуулахыг уриалж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Түүнчлэн дэлбэрэлт үүссэн шалтгааныг хотын боомт дахь агуулахад 2700 тонн аммонийн нитратыг 6 жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авахгүйгээр хадгалж байсантай холбосныг байж боломгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. 

Ливаны Тэнгисийн цэргийн хүчний баазаас холгүй Бейрут хотын боомт орчимд мягмар гарагт хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 78 хүн амь үрэгдэж, 3.7 мянга гаруй хүн шархадсан байна.

Хүчтэй дэлбэрэлт болсны дараа Ливаны нийслэл Бейрут хотыг "гамшгийн бүс" гэж зарлаж, хоёр долоо хоногийн хугацаагаар онцгой байдлын дэглэм тогтоож байгаа тухай Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунын даргалсан Батлан хамгаалахын дээд зөвлөлийн шуурхай хуралдааны дүнд мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ