А.Амбасэлмаа: 611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-04 11:50:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид өнгөрсөн 24 цагт нийт 611 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг буюу коронавирус илрээгүй тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 


Манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 293 бүртгэгдээд байна. Эдгээрээс 230 хүн эдгэрсэн бол одоогоор  ХӨСҮТ-д 63  хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биeийн байдлыг үнэлбэл, 60 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа юм.


Коронавирус дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 18 сая гаруй хүн өвчилж, 695 хүн амиа алдсан бол 11 сая гаруй хүн эмчилэгджээ. ДЭМБ-аас гурван сараас хойш коронавирусний тохиолдлын тоо тав дахин, эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдсэн мэдээлсэн байна.

О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ