Европын хөлбөмбөгийн цомын тэмцээнүүдийг нэг минут дуугаа хураасны дараа эхлүүлнэ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-04 11:58:14

МОСКВА. /TASS/. Аваргуудын лиг болон Европын лигийн тэмцээн бүр эхлэхийн өмнө оролцогчид коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураах болно гэж Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ хэвлэлийн алба мэдээлжээ.


Цар тахлын улмаас 3 дугаар сард түр зогсоосон Аваргуудын лиг болон Европын лигийн тэмцээнүүд энэ сарын 7 болон 5-нд тус бүр эхлэх юм. Тоглогч бүрийн богино ханцуйтай цамцан дээр эх хэлээр нь “Баярлалаа” гэсэн бичиг байх бөгөөд энэ нь хөлбөмбөгийн тоглолтуудад эргэн орох боломжийг олгож, хүчин чармайлт гаргасанд нь тэмцээнийг зохион байгуулагчдад талархаж буйн илэрхийлэл аж.


“Тэмцээнүүд эхлэх гэж буйд би баяртай байна. Бид өөрсдийгөө золиослон байж тоглолтуудыг эхлүүлэх боломжийг олгосон хүмүүсийг мартах ёсгүй” хэмээн Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александр Чеферин мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ