Юанийг төгрөгөөр солих своп хэлцлийг 3 жилээр сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-03 15:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк болон БНХАУ-ын Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин 3 жилээр сунгав. 

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг үүний өмнө байгуулж байв. Тэгвэл тус гэрээг энэ оны 7 дугаар сарын 31-нд шинэчлэн байгуулж, дахин 3 жилийн хугацаатайгаар сунгажээ. 

Хоёр талын своп хэлцлийг анх 2011 онд 10 тэрбум юаниар байгуулжээ. Дараа нь 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан 3 жилээр сунгаж байв. Мөн 2017 онд зөвхөн хугацааг нь 3 жилээр сунгасан юм. 



Холбоотой мэдээ