Цэцэрлэг суманд тугал галзуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:33:25

Хөвсгөл аймагт өнгөрсөн 7 хоногт тус аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Улаан бумын суга гэдэг газар малчин О-гийн 3 тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Хөвсгөл аймгийн ихэнх сум халдварт өвчний голомттой бөгөөд 2015 онд Цэцэрлэг, Шинэ-Идэр сумаас бусад бүх суманд боом, галзуу, цусан халдварт зэрэг халдварт өвчин гарч 2160 толгой мал халдварт өвчнөөр өвчилжээ. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг өнгөрсөн онд 24 сумын  28,9 мянган бод, 18,7 мянган бог, 16,1 мянган нохой, амьтанд тарьсаны  үр дүнд 2015 оны галзуу өвчний өвчлөлийг урьд онтой нь харьцуулахад  буурсан боловч 2016 он гарсаар голомт сэргэж мал амьтны тэр дундаа үхэр галзуугаар өвчлөх тохиолдол нэмэгдсээр байгаа ажээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал амьтны галзуугийн тохиолдол нэмэгдсээр галзуугийн 10 тохиолдол бүртгэгдээд байна.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ