Н.Цогбадрах: Улсын хэмжээнд тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-07-30 13:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах халдваргүйжүүлэлтийн ажил болон тарваган тахалын сэжигтэй тохиолдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр танилцуулав.

Тэрбээр “ЗӨСҮТ энэ сарын 24-30-нд 4 удаагийн тусгай онгоцоор ирсэн 820 гаруй зорчигч, нисэх багийн ажилтан болон гар тээш, дөрвөн шарил, 19 мянга гаруй кг ачаа, 16 мянга гаруй каргонд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн 4 агаарын хөлөг, зорчигчыг тээвэрлэсэн 36 тээврийн хэрэгсэл, тусгаарлах байрны 2 өрөө, 1500 шоо дөрвөлжин талбайг халдваргүйжүүлсэн. Мөн зорчигчдыг тусгаарлах байр, эмнэлэг рүү халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэн хүргэж, салбар дундын оролцоог хангаж ажилласан. Энэ хугацаанд 547 хүний сорьцод короновирусний шинжилгээ хийсэн" гэлээ.

Улсын хэмжээнд он гарсаар тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 3 хүний онош батлагдсан байна. Тухайлбал, Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 25, 26-нд бүртгэгдэж, 1 дүгээр хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийхэд онош үгүйсгэгдсэн байна. Тиймээс иргэдийг тарваганы мах хэрэглэж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан юм.

Холбоотой мэдээ