БНХАУ ЕХ-нд эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-30 08:50:47

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсны дараа Европын холбоо Хонконгийн эсрэг шинээр хязгаарлалтын арга хэмжээ авсан нь манай улсын дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцож буй хэрэг юм гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байгаагаас гадна үүнтэй холбоотой эрс эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ.


“Хонконг бол Хятадын нэг хэсэг учир нэг ч улс Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Европын холбооноос авч буй зохих арга хэмжээнүүдийг дипломат үйл ажиллагаа, олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжигдэхүүнийг зөрчиж буй явдал гэж үзвэл зохистой юм. Үүнтэй холбогдуулан Хятадын тал эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр онцолжээ.  


Энэ асуудлаар БНХАУ-ын эрх баригчид Европын талд хатуухан мэдэгдэл хийгээд байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль нь Хонконг дахь гадны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж Ван Вэньбинь мөн хэлсэн байна. 


Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор хариу арга хэмжээ авахаар шийдсэн тухайгаа Европын холбооны Зөвлөл мягмар гарагт мэдэгдсэн юм. Олноор нь мөрдөж мөшгөх зорилгоор ашигладаг байж болзошгүй технологиудын экспортыг хязгаарлах явдал нь эдгээр хариу арга хэмжээнүүд дунд багтжээ. Үүнээс гадна орогнол олгох, цагаачлал, виз, оршин суух асуудалтай холбоотой бодлогын үр дагавруудыг эргэн харах аж. 

Холбоотой мэдээ