Б.Ганбаатар: Сумынхаа нэрээр нэрлэсэн үүлдрийн хоньтой болох зорилт тавьсан

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-28 17:25:00

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын нэгээхэн хэсэг нь Баянцагаан сумын илүү нугаламт хонины хэвшлээрээ улсад алдартай. Ийнхүү Баянцагаан хонины талаар аймгийн ХХААГ-ын мал үржлийн албаны мэргэжилтэн Б.Ганбаатартай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Баянцагаан хонины гарал үүслийн талаар яриагаа эхлье?

ие томтой амьдын жин ихтэй Баянцагааны хонь нь Богдхаант Монгол улсын үед ардын селекцийн аргаар өсгөж үржүүлж эхэлсэн юм.  Тус сум эрт дээр үеэс улсын их хаад ноёдын шүүсийг илүү нугаламт,  биерхэг том хониор бэлтгэж ирсэн. Баянцагаан хонь галбирын хувьд уртлаг, нурууны нугалам, сүвээний хавирга, хув нуруу зэрэг нь илүү байдгаараа халх хониноос уртлаг махны гарцаараа 2-5 кг-аар давуу байдаг. Намрын дундаж амьдын жин хуц 86 кг, эм хонь 67 кг байдаг. нэгдүгээр ангийн хурга намар 35-40 кг,  хоёрдугаар ангийн хурга 28-34 кг, нядалгын гарц 49, 5 хувь байдаг. Илүү нуруу нугаламын хувьсамжтай “Баянцагаан хонь” 1985 онд ангилагдаж 1988 онд улсын үржлийн ферм болж хөгжснөөс хойш гойд ашиг шимт малын улсын үзэсгэлэн худалдаанд оролцож эхэлсэн.

-Баянцагаан хонь гэж нэрийдэх болсон учир?

Эрт дээр үеэс эхэлж тухайн сумын нэрээр нэрлэсэн учир  Баянцагаан сумын Баянцагаан хонь гэж өдий хүртэл нэрийдсээр ирсэн.

-Одоо Баянцагаан суманд Баянцагаан хэдэн хонь бий вэ?

- Төв аймаг 2 сая 500 мянган хоньтой. Үүнээс Баянцагаан сумын Баянцагаан хонь нийт 1700 орчим байгаа үүний 76 мянган төллөх хонь. Мөн Баянцагаан 5000 хонинд ангилалт хийсэн бөгөөд цөм сүргийг үржүүлж байгаа 20 гаруй айл өрх байгаа. Эдгээр  айл өрхүүддээ үржлийн цөм сүрэгтэн гэрчилгээ олгох ажлыг аймгийн ХХААГ-аас хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ойд ашиг шимт малын улсын үзэсгэлэн худалдаанд хэзээнээс эхэлж оролцсон бэ?

2011 онд төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанаас хуц мөнгөн медаль, “Намрын ногоон өдрүүд 2011” үзэсгэлэн худалдаанаас хуц 89,9 кг амьдын жин татаж алтан медаль хүртсэн. Үүний дараа 2012 оны үзэсгэлэн худалдаанаас хүрэл медаль хүртсэн байна. Баянцагаан хонь жил бүр зохиогддог төвийн бүсийн намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгүүдээс алтан медаль 5, мөнгө 6, хүрэл 12, нийтдээ 23 медаль хүртээд байгаа юм.

 -Баянцагаан хонийг өсгөн үржүүлэхэд анхаарч ажиллаж байгаа ажлынхаа талаар дурьдвал?

-1964 оноос илүү нугаламтай хонин сүргийг өсгөн үржүүлж, 1967 онд улсын үржлийн ферм болон өргөжиж байсан. Энэ үеэс эхлээд л Баянцагааны илүү нугаламтай хонь ашигтай тустай гэдгийг мэдэж, зөвхөн Төв аймгийнхан гэлгүй бусад аймгаас ч малчид хуц авч, мал махаа борлуулахаас гадна ашиг шим өндөртэй үүлдэр угсаагаа борлуулж, өрхийн орлогоо өсгөж байна.  Мөн Баянцагаан хонины  72-73 хувь нь цөм сүрэгт орж байна. Тодруулбал цөм сүрэгт уртлаг, илүү нугаламтай, махны гарц сайтай, амьдын жин сайтай, төлөрхөг чанартай, бие галбирын хувьд ямар нэгэн согогүй малаа цөм сүрэгт оруулж байгаа юм. Үүнээсээ үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулж байгаа.



-Баянцагаан хонины онцлог юунд байгаа вэ?

Баянцагаан хонь Халх хонины дундаас уртлаг биетэй, бие томтой, том ууц, сүүлтэй учир онцлог. Ашиг шимийн үндсэн чиглэл бол  Мах-өөх-бүдүүн ноос, харин Монгол үүлдрийн хонины гол онцлог нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд байгалийн бэлчээрийг жилийн турш ашиглан хямд өртөгтэй, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрах чадвар онцгой сайтайд оршино. Зун-намрын улиралд хаврын жингээ 13.1- 19.6 кг буюу 23.2 – 62.4 хувиар нэмэгдүүлж, өвөл-хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж, онд мэнд ороод үр төл, ашиг шимээ өгч чадах гайхамшигт чадвартай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт, чанараар тэргүүн зэрэгт үнэлэгдэж, сувилгаа хүндэтгэлийн идээ зууш болгон эрхэмлэдэг уламжлалтай. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 65.7 хувийг эзэлнэ. Тиймээс аймгийнхаа 27 сумын хонийг Баянцагаан хониороо сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа. Мөн өөхгүй мах, өсвөр мал хурга гэсэн төсөл явуулсан. Уг төслийн зорилго нь дотооддоо болон экспортонд гаргах зорилттой бөгөөд энэ ондоо багтааж тухайн сумынхаа нэрээр нэрлэсэн үүлдрийн хоньтой болох зорилт тавьсан байгаа.

 

 -Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ