"Алдар хүндэтгэл”-ийн түүхэн танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-27 13:47:50

Төв /МОНЦАМЭ/. "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Төв аймаг дахь Цагдаагийн газрын "Хөгжлийн өргөө"-г түшиглэн "Алдар, хүндэтгэлийн түүхэн танхим" байгууллаа.


Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой, "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Алдар, хүндэтгэлийн түүхэн танхим" байгуулсан бөгөөд энэ үеэр  цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан 16 алба хаагчид "Дурсгалын мөнгөн бөгж"-ийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

 

Мөн үеэр "Харилцаа хандлага" аяны хүрээнд эмэгтэй алба хаагчдын дунд зохион байгуулсан захидлын уралдаанд шалгарч тэргүүн байр эзэлсэн Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Азжаргал, дэд байр эзэлсэн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч-нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ нарт шагналыг гардууллаа хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ