ДЭМБ "COVID-19"-ийн эсрэг нэгдэхийг бүх улс оронд уриалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-07-25 11:01:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн дотор  дэлхийд шинэ коронавирусний халдварын 276 мянган тохиолдол бүртгэгджээ.

Халдварын улмаас нас баралт 6309-өөр нэмэгдэв. Сүүлийн мэдээгээр нийт тохиолдол 15.7 саяд хүрч, нас баралт 639 мянгыг давжээ. Харин 9.7 сая хүн  эдгэрээд байна. Энэ хооронд ДЭМБ улс орнуудад хандаж цар тахлыг улс төржүүлэлгүй, нэгдэн тэмцэхийг уриалав. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдэгдлээ. 


Тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус өчигдөр хийлсэн хэвлэлийн  бага хурлынхаа үеэр энэ талаар онцлон мэдэгдэв. Тэрээр, "Манай байгууллагын цорын ганц зорилго бол хүмүүсийг амийг  аврах. Гэхдээ өнөөдөр  "COVID-19"-ийн цар тахлыг улс төржүүлж байгаа нь бид  бүхний тулгарч байгаа гол  аюул заналхийлэл болж байна. Би бүх улс оронд хандаж хамтран ажиллахыг уриалж байна. Улс төржилт, бурууг хэт шүтэх нь нөхцөл байдлыг муутгаж байна. Одоо бид бүхэнд шинжлэх ухааны шийдлүүд, эв нэгдэл хэрэгтэй  байна" гэв.



Холбоотой мэдээ