Ш. Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-24 18:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, тус компаны Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжин, мөн Э.Сүрэн нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг өнөөдөр 10 цагт  хэлэлцэж, хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр болжээ.

Жаст групп” ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи  улсын “Стандарт” банкнаас 109  сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдсон байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас  “Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан  /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/  23.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг //Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/     21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3  дахь хэсэг / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Ч.Ганзориг,  Б.Мөнхжаргал,  Г.Амарбат нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/  гэмт хэрэгт, харин   Г.Алтжин болон  Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /  дугаар зүйлийн 1 дэх хэсэг  /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/  мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлээд байгаа юм.

  Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн   анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ