“Яараад яах вэ дээ” аян зохион байгуулснаар зам тээврийн осол 50 хувиар буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-24 10:41:56

Төв /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба, Төв аймгийн Замын цагдаагийн тасаг, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран Улаанбаатараас Дорноговь чиглэлийн зам дагуу “Яараад яах вэ дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Төв аймгийн хувьд Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг, босоо болон хэвтээ чиглэлийн олон улсын зам дайран өнгөрдгөөрөө авто машины зорчих хөдөлгөөний зам тээврийн осол аваар байнга гардаг. Үүнийг багасгах хяналт шалгалтыг сайжруулах үүднээс тус аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулан  ажиллаж байгаа аж. 
Тус аймаг 2019 оны эхний хагас жилд 26 хүн авто ослоор нас барсан бол 2020 онд 17 хүн нас баржээ. Ийнхүү зам тээврийн ослын шалтгааны 97,5% нь жолоочийн буруутай үйлдэлтэй шууд хамааралтай хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийж гүйцэтгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, хамгаалах бүс зүүгээгүй, зэрэг нь  нийт ослын голлох шалтгаан нь болж байна гэж аймгийн Замын цагдаагийн тасгаас онцоллоо. Тус аяны хүрээнд зам тээврийн осол 50 хувиар буурсан сайн мэдээтэй байгаа хэмээн албаныхан хэллээ.

 

Холбоотой мэдээ