Мөрөн Эрдэнэтийн чиглэлд дунд оврын автобусаар үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-23 17:08:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хот Эрдэнэтийн чиглэлд  өнөөдрөөс эхлэн ББ-ОД ХХК чанар стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилж эхэллээ.

Тус компани нь зорчигчдын аюулгүй байдал тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн дунд оврын автобус, мэргэшсэн жолоочтой бөгөөд өдөр бүрийн 13.00 цагаас Эрдэнэтээс Мөрөн, Мөрөнгөөс Эрдэнэт чиглэлд тогтмол үйлчлэх юм. Автобус  тогтмол цагтаа гарах бөгөөд  GPS –ийн хяналттай учраас хурдыг тогтмол хянадаг гэнэ. Сүүлийн үед иргэд албан ёсны зөвшөөрөлгүй хулгайн тээврээр зорчсоны улмаас  зам тээврийн осолд өртөх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг баталгаат тээврийн хэрэгслээр аюулгүй байдлаа ханган зорчихыг ББ-ОД компани уриалж байлаа.

 

 

Холбоотой мэдээ