Чулуут, Ихтамир, Цахир, Булган сум нь тарваган тахлын байгалийн голомттой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-23 17:05:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2007 оноос хойш тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдээгүй ба тус аймгийн хэмжээнд Чулуут, Ихтамир, Цахир, Булган сум нь тарваган тахлын байгалийн голомттой ажээ.

Тус аймагт 2007-2019 оны голомт хяналтын шинжилгээгээр Чулуут, Ихтамир, Цахир сумаас агнан олборлосон агуулагч тарвага, зурамнаас ийлдэс судлалын шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгчийн эерэг хариу гарсан байна.

Мөн хил залгаа аймгуудын тарваган тахлын байгалийн голомт идэвхижиж байгаа учир тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Архангай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээлэв. 

Ташрамд тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг. Халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг. Тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Манай улсын хувьд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.




Холбоотой мэдээ