Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум биелүүлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-24 10:51:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сумд 129.5 хувиас 3.6 дахин биелүүлсэн байна.

Тус аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны эхний зургаан сард аймгийн төсөвт 14249.4 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 133.6 хувиар биелүүлжээ. 

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 3292.3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5376.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 123.5 хувиар биелүүлсэн ажээ.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл газрын дуудлага худалдаа, ус рашааны төлбөр, бууны татвар, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогуудыг 101.8 хувиас 4.9 дахин биелүүлсэн байна. Аймгийн төсвийн орлогын 62.3 хувийг тусламжийн орлогоор, 25.5 хувийг орлогын албан татвараар, 3.3 хувийг хөрөнгийн албан татвараар, 2.8 хувийг бусад албан татвараар, 5.6 хувийг татварын бус орлогоор, 0.5 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  

Холбоотой мэдээ