"Стандарт агрикалчер групп", "Адуун чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-21 18:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 29.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 127.013 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Стандарт агрикалчер групп" (SOH+11.63%) болон "Адуун чулуун" ХК (ADL+5.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-4.98%) болон "Махимпекс" ХК (MMX-4.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2480 үнэт цаасыг 248 сая төгрөгөөр арилжив. "TOP 20" индекс 0.2 хувиар буурч 16490.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ