Саудын Арабын хаан шинжилгээ өгөхөөр эмнэлэгт хүргэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-21 14:54:56

ЭР-РИЯД. /Arab News/. Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөр нийслэл Эр-Рияд хотын “King Faisal” тусгай эмнэлэгт эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын хааны шүүх даваа гарагт мэдээлжээ.


“Хаан цөсний хүүдийн үрэвслийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн” гэж “Saudi Press Agency” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Эдгээр мэдээг гарсны дараа хаантай Кувейтийн эмир шейх Сабах Аль-Сабах, Йорданы хаан Абдулла II, Бахрейны хаан Хамад бин Иса Аль-Халифа зэрэг бүс нутгийн удирдагчид холбоо тогтоожээ. 


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман мөн Кувейтийн угсаа залгамжлах хунтайжаас дуудлага хүлээн авчээ. Мөн тэрбээр Кувейтийн шейх Наваф Аль-Сабахд хааны биеийн байдлын талаар мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ