“Бүс ба Зам”-ын дагуух орнуудаас БНХАУ-д хийсэн хөрөнгө оруулалт 2.9 хувиар өсжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-17 17:48:48

Бээжин /МОНЦАМЭ/. “Гадаад хөрөнгө оруулалтын хүлээлт, итгэл харьцангуй тогтворжсонтой холбоотойгоор энэ оны хоёрдугаар улиралд Хятад улс бодитоор гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах байдал сэргэсэн ч урьдын адил гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж буй тодорхойгүй хүчин зүйлүүд их байсаар байгааг” тус улсын Худалдааны яамнаас сануулав.


Тус улсын Худалдааны яамнаас өчигдөр мэдээлсэн статистикаар, гадаадын хөрөнгө оруулалт оны 1-р улиралд өмнөх оныхоос 10.8 хувиар буурсан бол 2-р улиралд 8.4 хувиар өссөн дүн гарсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт орсон гол газруудад Хонконг, Сингапур, АНУ багтсан бөгөөд эдгээр газруудаас орсон бодит хөрөнгө оруулалт 4.2 хувь, 7.8 хувь, 6 хувиар /нэрсийн дарааллаар/ тус тус өсчээ. Харин “Бүс ба Зам”-ын дагуух орнуудаас хийсэн гадаад хөрөнгө оруулалт 2.9 хувиар, АСЕАН-ий орнуудынх  5.9 хувиар тус тус өссөн байна.


Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн хэлэхдээ “Оны 2-р хагас жилд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад хөрөнгө оруулалтад нөлөөлж буй тодорхойгүй хүчин зүйлүүд олон байна. Бидний хувьд бүтэн жилийн тогтвортой гадаад хөрөнгө оруулалтын зорилтоо биелүүлэх нь хамгийн чухал үүрэг болоод байна” гэв.

Холбоотой мэдээ