Афганистанаас 51 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-15 10:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өчигдөр буюу энэ сарын 14-нд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа.

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн  онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм.

Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ