Аймгийн наадмын түрүү бөх Давстаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-14 16:31:29

Увс /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 99 жил, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглолоо. Энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, "Тун мэнд" ХХК-ийн бөх, сумын заан Баасанжавын Сэр-Од долоо даван түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн бол Тэс сумын харьяат, Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн заан Хүлтээгийн Мөнхжаргал зургаа даван үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа. Их шөвөгт Малчин сумын харьяат "Увс нуур" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн заан Т.Аззаяа, Тэс сумын харьяат "Увс нуур" дэвжээ, "Уул Далайн Баялаг" ХХК-ийн бөх аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар шалгарч чимэг нэмсэн юм.

 

Холбоотой мэдээ