Архангайн баяр наадамд сумын заан Х.Очирхуяг түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 97 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсан.
Үзүүр, түрүүнд Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Х.Очирхуяг, Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Соёмбо спорт хорооны бөх, аймгийн начин Б.Мөнхбаяр нар тунаж барилдсанаас Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Х.Очирхуяг түрүүлж "Аймгийн арслан", Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Соёмбо спорт хорооны бөх, аймгийн начин Б.Мөнхбаяр үзүүрлэж "Аймгийн заан" цолыг тус тус хүртлээ.
Мөн Хайрхан сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Соёмбо спорт хорооны бөх, сумын заан О.Баярбаасан, Жаргалант сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан С.Пүрэвжанцан нар "Аймгийн начин" цолыг хүртсэн юм.