Сэрэмжлүүлэх самбар байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-14 09:55:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд хамгийн их усны ослын дуудлага бүртгэгддэг 15 цэгт сэрэмжлүүлэх самбарыг байршуулан Лүн, Баян, Батсүмбэр, Мөнгөнморьт сумдын алба хаагчид завьтай эргүүл гарган сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, голын усны түвшин ихээр нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд иргэдийн амралт зугаалгын улирал эхэлж, голын эрэг дагуу амрах, зугаалах нь ихсэж байгаа тул ийнхүү сэрэмжлүүлэх самбар байршуулж байгаа аж. 

Иргэн таны хайхрамжгүй хандсан ганцхан хором, таныг болон хайртай бүхнийг эрсдэлд оруулж байдаг учир зөв хэвшлийг дадал болгож үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас уриаллаа.

Холбоотой мэдээ