Шагайн харваанд Хэнтий аймгийн баг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-12 19:19:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтийн аймгийн баг тэргүүллээ. 


Харин Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн баг хоёрдугаар байрт, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн баг гуравдугаар байрт шалгарав. 


Ингэснээр энэ жилийн Үндэсний их, баяр наадмын шагайн харваагаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн 1, Монгол Улсын гарамгай мэргэн 1, Монгол Улсын мэргэн 2, хошой мэргэн 5 төрлөө.

Холбоотой мэдээ