Энэ жилийн наадамд 104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлжээ.
Хурдан морины уралдаан жил бүрийн наадмаар энэ сарын 10-нд хязаалангийн уралдаанаар эхэлдэг байсан бол энэ жил усархаг борооны улмаас өчигдрийн уралдааныг 13-ны өдөр болгон хойшлуулсан.
Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хэвийн Хүй долоон худагт газар эвэрч хоносон тул хурдан морины уралдааныг хуваарийн дагуу явуулах шийдвэр гаргаснаа Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдээлэв.