Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор талбайг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-10 19:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор талбайг өнөөдөр нээв.

Энэхүү талбай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, түүхэн замналыг илэрхийлсэн хүндэтгэлийн хөшөө,  жагсаалын талбай, сүүдрэвч, бялдаржуулах цогцолбор, дугуйн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай  зэргээс бүрджээ.

Энэ үеэр Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Цогцолборын нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, хотын бүсийн анги, байгууллагын дарга, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Холбоотой мэдээ