Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-10 15:41:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үеэр улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 240 орчим улсын байцаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.


Энэ жил нийслэлд наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болсон ч наадамд зодоглох 512 бөх, 600 гаруй харваач, 1100 орчим шагайн харваачийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж шалгалт хийх юм.


Мөн аймгуудын наадамд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин, зөвлөгөө өгч ажиллах аж.

Холбоотой мэдээ