Гепатит С-ийн эсрэг эмүүд коронавирусний эмчилгээнд үр дүнтэйг тогтоожээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-10 12:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны халдварт өвчин судлалын төвийн судлаачид гепатит С-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг сопувивир, даклацевир зэрэг эм коронавирусний эмчилгээнд үр дүнтэй болохыг тогтоожээ.


Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа.


Тэрээр мэдээлэлдээ, АНУ-ын халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, коронавирус бидний өмнө нь мэддэг байсан олон вирустэй огт адилгүй. Тиймээс вакцин гарсны дараа ч гэсэн цар тахлыг хяналтдаа авна гэдэг бол бидний болон дэлхийн хувьд хэцүү байна. Иймд хүн бүр амьдралын шинэ хэв маяг болох амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зайг барих нь одоогийн түвшинд бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга болохыг онцолсон” хэмээв.


Тухайлбал, АНУ-д энэ оны гурав, дөрөвдүгээр сард гэрээсээ гарахгүй байх, дэмий сэлгүүцэхгүй байх журмыг хэрэгжүүлснээр тус улсын 42 муж улсад 370 мянган хүн коронавирусээр халдварлахаас сэргийлснийг судалгаагаар тогтоожээ.


Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 12 сая 368 мянган хүн өвчилжээ. Уг өвчний улмаас 556 мянган хүн нас барсан байна.

С. Туул

Холбоотой мэдээ