Турк улсаас 261 иргэн эх орондоо иржээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-10 08:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.  

Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, 22 өндөр настан, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, 9 жирэмсэн, 9 хөгжлийн бэрхшээлтэй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) 109 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудалд 21 хоног тусгаарлах юм.

Ташрамд дурдахад, тус нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн байна. Нислэгт явсан Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч /мэргэжлийн эмч/, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч эх барьжээ.

Холбоотой мэдээ