Улаанбаатар-Багануурын БҮ:17 чиглэл явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбааатар-Багануурын БҮ:17 чиглэлийн нийтийн тээврийн буухиа үйлчилгээний автобус явж эхэллээ.
Тус чиглэлийн автобус “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” гэсэн эхлэл төгсгөлийн маршрутаар энэ сарын 10-наас эхлэн Дүнжингарав худалдааны төвөөс үйлчилнэ. Иймд иргэд доорх замналын дагуу зорчилтоо төлөвлөн зорчихыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зөвлөв.