Израилын Батлан хамгаалахын сайд өөрийгөө тусгаарлажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-09 14:58:48

ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Бенни Ганц коронавирусээр халдварласан өвчтөнтэй ойр байсан тул лхагва гаргаас өөрийгөө тусгаарлажээ.


Израилд коронавирусний халдварын тохиолдлын нэмэгдэж буйтай холбогдуулан халдварыг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй үед дээрх үйл явдал болсон байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд халдварын 33 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 300 гаруй хүн халдвараар нас баржээ. 

Холбоотой мэдээ