Автотээврийн салбарын 95 жилийн ойд зориулан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаар гаргав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-09 13:58:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII ботийг хэвлүүлж, олон нийт, уншигчдын хүртээл болгожээ.


ЗТХЯ-наас автотээврийн салбарын 95 жилийн ойг угтан УИХ-ын, ГХЯ-тай хамтран Монгол Улсын нэгдэн орсон авто тээвэр, авто зам, агаарын тээвэр болон төмөр замын тээврийн олон улсын гэрээ болон Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг энэхүү тусгай дугаарт багтаасан байна.


Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ тогтвортой өсч, экспортын орлого импортоос илүү дүнтэй гарч байгаа нь улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буйг цаашид үргэлжлүүлэн хадгалах зорилгоор Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ шаардлагыг хангахад Монгол Улсын тээврийн байгууллагууд чухал үүрэгтэй.


ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон тээврийн салбарын олон улсын гэрээний албан ёсны орчуулгыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарт хэвлүүлснээр Монгол Улсын Тээврийн салбар, Гааль, шүүх, прокурор зэрэг төрийн байгууллагууд, олон улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарт ажиллагсадын өдөр тутмын ажилд гарын авлага болон хэрэглэгдэх юм байна.

Холбоотой мэдээ