Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 9800 гаруй иргэнээ ойрын хугацаанд татна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын 26 дугаар хуралдааны шийдвэрийг Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцуулав.
1. Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах далан барих тооцоо судалгаа хийх, авто зам дагуу ус зайлуулах шугам сүлжээг сайржуулах,
2. Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал бүртгэгдсэнтэй холбогдуулан тогтоосон хөл хориог үргэлжлүүлэх,
3. Энэ сард өмнөх сараас хоёр дахин их буюу 3000 орчим иргэнээ гадаадаас татан авна. Мөн 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 9884 иргэнээ ойрын хугацаанд татан авах тооцоо судалгаа хийх, бэлтгэл хангахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Мөн 7 сарын 15-ныг хүртэл тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг шинээр бүрдсэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.