Соёмбо цогцолборын замыг хурдан морины уралдааныг дуустал хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно.
Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болно. Хурдан морины уралдааны зам Соёмбо цогцолборын хажуугаар дайрч байгаа учраас болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор уралдааныг дуустал замыг хаана. Тодруулбал  Соёмбо цогцолбор 7 сарын 11-ний өдөр бүтэн, 12-ны өдрийн 15 цаг хүртэл ажиллахгүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг баяр наадмыг зохион байгуулах комиссоос анхаарууллаа. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    