“Хэрэглэгчийн утас-115” дугаар иргэд, хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-08 12:02:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс 1800-1284 буюу “Хэрэглэгчийн утас -115” дугаар бүхий утсыг ажиллуулж байна.


Дээрх утсаар зах зээлийн нийгмийн харилцааны өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.


Ташрамд дуулгахад, ШӨХТГ-ын эрхэм зорилго бол Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино.

Холбоотой мэдээ