Элсэлтийн ерөнхий шалгалтад дөрвөн төгсөгч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-07 11:05:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчдөөс дөрвөн сурагч 800 оноо авчээ. Математикийн хичээлээр шалгалт өгсөн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Алтантүлхүүр, нийгмийн ухааны хичээлээр шалгалтад орсон мөн сургуулийн Б.Нарангоо, Б.Долгорсүрэн, орос хэлний хичээлээр шалгалтад өгсөн Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн Г.Энхтуяа нар 800 оноо авч тэргүүлжээ. Тус аймагт энэ жил 538 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс матетатик, гадаад хэл, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлээр хамгийн олон буюу 380 хүүхэд шалгалтад орсон байна.

-Энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт “Covid-19” вирусний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим байдлаар явуулсан онцлогтой үед боллоо. Элсэлтийн ерөнхий шалгалтад тухайн сурагч хэрхэн бэлтгэж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд яаж хандаж байгааг харуулсан үнэлгээ юм. Багш нар хүүхдүүдийн хичээл сургалтыг таслахгүй байх талаар идэвхтэй сайн ажилласан гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярилаа.

Холбоотой мэдээ