Б.Мухамед: Тарваган тахлын сэжиг илэрсэн хүүхдийн биеийн байдал сайн байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-06 17:02:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар баг буюу тус сумын Даян хэмээх газарт амьдардаг 15 настай иргэнээс энэ сарын 5–ны өдөр  тарваган тахлын сэжигтэй тохиолдол илрэв.

Тухайн хүүхдийн хувьд нохой барьсан тарваганд гар хүрсэн бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт ханджээ. Одоогоор Улаанхус сумын төв болон Даянгаас сумын төв рүү гарах Хар чулуутын гүүрэнд пост гаргаж, хөл хорио тогтоогоод байна.

"Хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна. Хурдавчилсан тестээр шинжилгээ хийсэн. Удахгүй хариу гарна" гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хэллээ.

Холбоотой мэдээ