Онцгой байдлын албаны хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлийн төвийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-06 14:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлт өнөөдөр боллоо.


Тус төвийг Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулсан бөгөөд 40 гаруй алба хаагчтай үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үйлдвэр онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах ажил явуулах  цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэй юм. Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамлын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм. 


Холбоотой мэдээ