Зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-04 00:25:33

Увс /МОНЦАМЭ/. Зэргэлдээ Ховд аймагт тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс ард иргэдэд хандаж сэрэмжлүүлэг хүргэж байна.

Тарваган тахлын өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна. Иймээс тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг өндөр эрсдэлтэй тус аймгийн 8 сумын зорилтот бүлгийн иргэдэд хийж байгаа аж.

 

Холбоотой мэдээ