ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-07-03 07:33:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Нийслэлээс баруун аймгууд руу явах зам дагуу 52 дахь клометрт “Яараад яахав-2” арга хэмжээний нээлт болно.

09.00 цагт “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт НОБГ-аас гал унтраах сургуулилт зохион байгуулна. Утас: 99991116

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

14.00 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсон талаар мэдээлнэ. Утас: 88048481, 88081261

Холбоотой мэдээ