Мьянмарт хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 113 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-07-02 16:45:19

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын Качин мужид хаш чулуу олборлодог уурхайд хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний 113 болж нэмэгдлээ гэж тус улсын Мэдээллийн яам мэдээлэв.


Өмнө нь 96 орчим хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Хөрсний гулгалт пүрэв гаргийн өглөө орон нутгийн цагаар 08 цагт үүссэн байна. Аврах албаны төлөөлөгчийн мэдээлснээр, 300 гаруй метр өндөр хавцгайгаас уулын чулуулаг гулссан байна.


Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нурангин дор хүмүүс байж магадгүй байна. Борооны улирал эхэлж, үргэлжилсэн бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсжээ.


Холбоотой мэдээ